#WorkWomen #ПүрэвГарагт

Нэлээд хэдэн өдрийн өмнө махлаг биетэй хүмүүс хэрхэн зохимжтой гоё хувцаслах вэ? Гоё зургууд оруулаарай гэсэн хүсэлт группийн гишүүдээс маань ирж байсан. Би ч өөрөө 2дахь -аа төрөөд буцаад хэвийн жиндээ ороогүй байгаа болохоор гоё даалгавар байлаа. 
Махлаг хүмүүс биеийнхээ онцлогт гоё тохируулан хувцасласан өөр гоё зураг, хийсэн СЭТ-үүд байвал оруулаарай манайхаан. Бас өөрийн өөрийн хувийн зүгээс ямар зөвлөгөө өгөх бэ? Зөвлөгөөгөө бас харамгүй хайрлана гэж найдаж байна.

Бүдүүн махлаг хөлтэй бол 
Өргөн банзлыг өндөр өсгийттэй хослуул. Торгон оймсныхоо өнгийг гуталтайгаа хослуулах хэрэгтэй шүү.

Том, махлаг биетэй бол 
Тансаг, нарийн оёдолтой хослол өмсвөл гайхалтай харагдах болно. Хэт бариу, сул нэлэмгэр аль аль нь зохимжгүй. Махлаг тарган хүнд бага зэрэг томдсон хувцас зохидог гэсэн ташаа ойлголт бас бий. Ийм хувцас улам том болгож харагдуулдаг. Тиймээс үнэтэй, сайн чанарын бүс даавуун хувцсыг өнгийг нь зохицуулан өмсөх хэрэгтэй. 
‪#‎FashionSET‬ @gantsend ‪#‎polyvore‬

Comments